Уулчдын нэгдсэн алхалтанд оролцож, бүтээгдэхүүн хандивлав

2022.11.26-ний өдөрт Горхи тэрэлжийн байгалийн цогцолбор газарт зохион байгуулагдсан уулчдын нэгдсэн алхалтанд өөрсдийн нэрийн бүтээгдэхүүнээ танилцуулж оролцлоо.

Нэгдсэн алхалтыг Ууланд дурлагсдын групп санаачилж зохион байгуулж иржээ. Нэгдсэн алхалтыг Монголын Уулчдын Үндэсний Холбоо, Өндөр уул хайкингийн хороо, Спорт авиралтын хороотой хамтран зохион байгуулсан байна. Алхалтанд уулын 13 клубын 200 гаруй гишүүд оролцлоо.

Үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хайкинг клубээс санаачлан бүтээн байгуулж байгаа Олон Улсын Спорт Авиралтын Холбооны (iFSC) стандартын шаардлага хангасан, олон улсын уралдаан тэмцээн зохион байгуулах боломжтой спорт авиралтын ханын танилцуулга, дуудлага худалдаа болсон. ХАГАН брэндийн зүгээс өөрийн нэрийн бүтээгдэхүүнийг энэхүү дуудлага худалдаанд хандивлаж, бүтээгдэхүүн маань 400,000төгрөгөөр худалдаалагдаж хандив болон очлоо.

Мөн мөсөнд авиралтын шигшээ багийг дэмжиж ажиллахаар боллоо. Манай улсын баг 2022 оны МӨСӨН АВИРАЛТЫН ДЭЛХИЙН АВАРГЫН тэмцээнд 11-р байр, багаараа 3-р байрт орсон байна. Харин энэ удаа өнгөрсөн алдаан дээрээ суралцаж гаргасан амжилтаа ахиулхаар МӨСӨНД АВИРАЛТЫН ДЭЛХИЙН АВАРГЫН 2023 оны тэмцээнд оролцохоор удахгүй эх орноосоо мордоно гэж ярьж байлаа. Манай залуучууд чадна. Дэлхийд эх орныхоо тугыг намируулна гэдэгт итгэлтэй байна. Та бүхнийг мөн адил дэмжихийг хүсье.

Нэгдсэн алхалтын үйл ажиллагаанд оролцох боломжийг олгосон Ууланд дурлагсдын группынхэндээ маш их баярлалаа. Биднийг сонгон худалдан авалт хийсэн уулчиддаа талархаж байна.

KHAGAN брэнд ҮРГЭЛЖ ШИНЭЛЭГ