ХАГАН брэндийн тухай
Монгол орны цаг уур, Монгол хүний биеийн хэмжээнд төгс тохируулж олон хэрэглээт загварыг зохион бүтээв. Их хаадын үр удам танд ХАГАН буюу ХААН нэрийн өдөр тутам, аялал, спортын зориулалттай гадуур хувцасны шинэхэн бүтээлийг өргөн барьж байна. Ур, ухаан, сэтгэл шингэсэн ХАГАН брэндтэй хамт байхыг хүсэн ерөөе.
Хувцас зохион бүтээгч Цэрэннямын Наранжаргал
2018 он
Хувцас зохион бүтээгч Цэрэннямын Наранжаргал өдөр тутам болон спорт загварын гадуур хувцас зохион бүтээж, 2018 онд “ГОЁЛ – 2019” наадамд HUNNU нэрийн коллекцоор амжилттай оролцсон.


2022 он
Зохион бүтээгч Цэрэннямын Наранжаргал нь ШУТИС-ийн ҮТС-д ХУВЦАСНЫ ДИЗАЙН мэргэжлээр магистрт суралцаж байгаа бөгөөд “УРЛАХУЙН ЕРТӨНЦ – 2022” наадамд ОЛОН ХЭРЭГЛЭЭТ ЗАГВАР коллекцоор амжилттай оролцож, “ИРЭЭДҮЙН ҮНДЭСНИЙ ШИЛДЭГ БРЭНД” шагналын эзэн болсон.
2022 онд “ИХ ТОЙРУУ ХУДАЛААДНЫ ТӨВ”-д ХАГАН брэндийн нэрийн дэлгүүрээ нээсэн.