KHAGAN нь Монгол орны эрс тэс уур амьсгалд тохирсон аялал, спорт болон өдөр тутмын зориулалттай хувцас бүтээдэг үндэсний брэнд юм.
KHAGAN — ХАГАН нэр нь /Хагаан гэж дуудна/ ХААН гэсэн утгатай юм. Монголчуудын үндэсний босоо бичгээр ХААН гэдэг үгийг ХАГАН хэмээн бичдэг билээ.
Хувцас зохион бүтээгч, дизайнер Цэрэннямын Наранжаргалаар ахлуулсан баг маань хувцсыг зөвхөн харагдах байдлаар бус, бодит хэрэглээ, хөдөлгөөний тав тух, хамгаалалт, эдэлгээний шаардлагаар нь хөгжүүлэхийг зорьдог.
Мэргэжлийн дизайнер, хувцас зохион бүтээгч, технологич, оёдолчин, уран бүтээлчдийн хамтын ажиллагаа нь санааг бодит бүтээгдэхүүн болгох KHAGAN-ийн гол хүч юм.
ХАГАН БРЭНДИЙН АМЖИЛТ
2022 - “Ирээдүйн үндэсний шилдэг брэнд”
Хувцас зохион бүтээгч Ц.Наранжаргал ШУТИС-д магистрын зэрэг хамгаалж байхдаа ОЛОН ХЭРЭГЛЭЭТ АЯЛЛЫН ХУВЦАС сэдвийн хүрээнд зохион бүтээсэн бүтээлээрээ “Урлахуйн Ертөнц – 2022” арга хэмжээнд энэхүү шагналын эзэн болсон юм. Энэ үйл явдал нь брэндийн анхны онцлох үнэлгээ байв..
2024 - “АЛТАН ЗҮҮ - Онцлох брэнд”
Хувцас үйлдвэрлэл, оёдлын салбарын мэргэжлийн нэгдсэн холбооноос манай бүтээгдэхүүний загвар, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн ажлыг үнэлж тухайн жилийн шилдэг 2 брэндийн нэгээр шалгаруулж, АЛТАН ЗҮҮ 2025 шагналыг гардуулсан юм.
2025 - “Шилдэг аж үйлдвэрийн бүтээгдэхүүн”
Төв Аймгийн хэмжээнд зохион байгуулагдсан “Алтан намар – 2025” арга хэмжээний хүрээнд "Сарлагийн хөөврөн дулаалгын дүүргэлттэй" бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн үр дүнг үнэлж энэхүү шагналыг гардуулсан.
2026 - Outdoor чиглэлийн дараагийн үе
Монголын анхны Hardshell хүрмийг амжилттай үйлдвэрлэв.
Сөдөн дүүргэлттэй өдөр тутмын хүрэм бүтээв.
