MN EN
KHAGAN outdoor brand

ABOUT KHAGAN · SINCE 2022

БИДНИЙ
ТУХАЙ

Монголын эрс тэс уур амьсгал, идэвхтэй амьдралын хэв маягт зориулсан гадаах хувцсыг дизайн, технологи, ур чадварын нэгдлээр бүтээнэ.

БРЭНДИЙН ТҮҮХ ↓
2022БРЭНДИЙН ЭХЛЭЛ
08БАГИЙН ГИШҮҮН
03ОНЦЛОХ ШАГНАЛ
MNМОНГОЛД БҮТЭЭВ

OUR STORY

Монголд бүтээгдсэн.
Монголд зориулсан.

Хувцас бол зөвхөн харагдах байдал биш. Бидний хувьд хөдөлгөөн, хамгаалалт, эдэлгээ, орчны нөхцөлтэй ажиллах систем юм.

KHAGAN брэнд
KHAGAN · MONGOLIA

KHAGAN нь Монгол орны эрс тэс уур амьсгалд тохирсон аялал, спорт болон өдөр тутмын зориулалттай хувцас бүтээдэг үндэсний брэнд юм.

Бид хувцсыг зөвхөн харагдах байдлаар бус, бодит хэрэглээ, хөдөлгөөний тав тух, хамгаалалт, эдэлгээний шаардлагаар нь хөгжүүлэхийг зорьдог.

KHAGAN — ХАГАН нэр нь Монголын үндэсний бичгийн “ХААН” хэмээх утга, өв соёлын бэлгэдлийг орчин үеийн бүтээгдэхүүний философитой холбож өгдөг.

Мэргэжлийн дизайнер, хувцас зохион бүтээгч, технологич, оёдолчин, уран бүтээлчдийн хамтын ажиллагаа нь санааг бодит бүтээгдэхүүн болгох KHAGAN-ийн гол хүч юм.

“ТАНЫ МӨРӨӨДЛИЙГ УРЛАНА”

WHAT WE BELIEVE

Бидний үнэт зүйлс

Монгол хэрэглэгчийн бодит хэрэгцээнээс эхэлж, материалын сонголтоос эцсийн оёдол хүртэл чанар, ажиллагаа, өвөрмөц байдлыг нэг түвшинд авч үздэг.

01

Монголд тохирсон дизайн

Салхи, хүйтэн, бороо, температурын огцом өөрчлөлт зэрэг Монгол орны нөхцөлийг бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн үндсэн шаардлага болгоно.

02

Чанар ба технологи

Зориулалтад нийцсэн функциональ материал, дулаалга, хийц, оёдлын технологийг сонгон ашиглаж, урт хугацааны хэрэглээг эрхэмлэнэ.

03

Үндэсний бүтээл

Монгол дизайнер, технологич, урлаачдын мэдлэг ур чадварыг нэгтгэн, өөрийн онцлогтой үндэсний брэндийг тогтвортой хөгжүүлнэ.

OUR JOURNEY

Түүхэн замнал

KHAGAN-ийн хөгжлийн гол үе шатууд.

KHAGAN-ийн эхлэл

KHAGAN FASHION OUTDOOR LLC-ийн брэндийн замнал эхэлж, Монголын нөхцөлд зориулсан аялал, өдөр тутмын гадаах хувцас хөгжүүлэх чиглэлээ тодорхойлов.

“Ирээдүйн үндэсний шилдэг брэнд”

“Урлахуйн Ертөнц – 2022” арга хэмжээний хүрээнд брэндийн анхны онцлох үнэлгээг хүртэв.

“Онцлох брэнд”

Брэндийн дизайн, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн ажлыг үнэлсэн дараагийн амжилт.

“Шилдэг аж үйлдвэрийн бүтээгдэхүүн”

“Алтан намар – 2025” арга хэмжээний хүрээнд бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн үр дүнг үнэлэв.

Outdoor чиглэлийн дараагийн үе

Аялал, спорт, хотын хэрэглээг хослуулсан функциональ бүтээгдэхүүн, сарлагийн хөөврөн дулаалга зэрэг Монголын онцлогтой шийдлүүдийг хөгжүүлж, олон нийтэд танилцуулах ажлаа өргөжүүлж байна.

RECOGNITION

Шагнал, амжилт

Брэндийн бүтээлч байдал, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, үйлдвэрлэлийн ажлын үнэлгээ.

2022

Ирээдүйн үндэсний шилдэг брэнд

Урлахуйн Ертөнц – 2022

↗
2024

Онцлох брэнд

Алтан Зүү 2025

↗
2025

Шилдэг аж үйлдвэрийн бүтээгдэхүүн

Алтан намар – 2025

↗

OUR TEAM

Санаанаас бүтээгдэхүүн хүртэл

KHAGAN-ийн ард дизайн, технологи, урлал, контент, менежментийн олон талын ур чадвартай баг ажилладаг.

Ц.Наранжаргал
01

Нара /Ц.Наранжаргал/

Үүсгэн байгуулагч & Загвар зохион бүтээгч

Артчин
02

Артчин

Дизайнер & Зураач

Мачо
03

Мачо

Yomafa мерч & Артист

Jack
04

Jack

Эмо үүрд мерч & Аялагч

Н.Мөнхзул
05

Зула /Н.Мөнхзул/

Хувцасны технологич

Н.Галдамаа
06

Гала /Н.Галдамаа/

Хувцасны дизайнер

М.Эмүжин
07

Эмүкэ /М.Эмүжин/

Дизайнер

Чука
08

Чука

Менежер

MATERIAL & RESPONSIBILITY

Материал бол
бүтээгдэхүүний
үндэс.

KHAGAN бүтээгдэхүүндээ зориулалтад нийцсэн, олон улсын гэрчилгээ болон баталгаажуулалттай материал ашиглахыг зорьдог. Функциональ гадар материал, дулаалга, байгалийн гаралтай түүхий эдийг бүтээгдэхүүний хэрэглээтэй уялдуулан сонгодог.

OEKO-TEX
RDS
GRS
bluesign APPROVED
3M Thinsulate

KHAGAN · MONGOLIA

ТАНЫ МӨРӨӨДЛИЙГ
УРЛАНА

Аялал. Өдөр тутам. Монголын улирал бүрт.

БҮТЭЭГДЭХҮҮН ҮЗЭХ →