
БИД ХЭН БЭ?
ТАНЫ МӨРӨӨДЛИЙГ УРЛАНА
KHAGAN бол Монгол орны эрс тэс уур амьсгал, байгаль, амьдралын хэв маягт тохирсон аялал, спорт, өдөр тутмын болон ажлын хувцас хөгжүүлэн үйлдвэрлэдэг Монгол брэнд юм.
Бидний хувьд хувцас гэдэг зөвхөн өмсөх зүйл биш. Тэр нь хүний хөдөлгөөнд саад болохгүй, цаг агаарын өөрчлөлтөд хамгаалалт болж, ажил хөдөлмөр, аялал, өдөр тутмын амьдралын хэрэгцээг бодитоор хангах ёстой.
Тиймээс KHAGAN бүтээгдэхүүн бүрийн загвар, материалын сонголт, хийц, технологи, эдэлгээ, тав тух дээр анхаарч, Монголын нөхцөлд тохирсон бүтээгдэхүүн бүтээхийг зорьдог.
МОНГОЛООС ҮҮССЭН НЭР
“Хаган” гэдэг нэр нь монгол бичгээр “Хаан” гэсэн утгыг илэрхийлдэг.
Энэ нэр бидний хувьд Монголын түүх, өв соёл, хүчирхэг чанар, эрх чөлөөт сэтгэлгээтэй салшгүй холбоотой.
KHAGAN брэнд Монголын онцлогийг орчин үеийн дизайн, материал, технологитой хослуулан, Монголд бүтээгдсэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэхийг зорьдог.
ЭРС ТЭС УУР АМЬСГАЛААС СЭДЭЛ АВНА
Монгол орны халуун зун, хүйтэн өвөл, салхи, цас, бороо, огцом өөрчлөгддөг цаг агаар бидэнд бүтээгдэхүүн хөгжүүлэх бодит орчин болдог.
Тиймээс бид бат бөх, эвтэйхэн, ажиллагаатай хувцас бүтээхийг эрхэмлэдэг.
Аялалд ч, ажилд ч, өдөр тутмын амьдралд ч — KHAGAN тантай хамт байна.
ДИЗАЙНААС ҮЙЛДВЭРЛЭЛ ХҮРТЭЛ
Бид Монголын нөхцөлд зориулсан бүтээгдэхүүний дизайн, технологи, үйлдвэрлэлийг нэг дор хөгжүүлдэг.
KHAGAN нь аялал, спорт, өдөр тутмын хувцаснаас гадна ажлын хувцас, байгууллагын дүрэмт хувцас, тусгай зориулалтын хувцас болон байгууллагын захиалгат бүтээгдэхүүн хөгжүүлэн үйлдвэрлэж байна.
Бид хэрэглэгч болон байгууллагын хэрэгцээнд тулгуурлан загвар гаргах, материал сонгох, бүтээгдэхүүн хөгжүүлэхээс эхлээд үйлдвэрлэл хүртэлх үйл явцыг цогцоор нь хэрэгжүүлэхийг зорьдог.
ТАНЫ САНААГ БИД БҮТЭЭНЭ
БИДНИЙ ҮНЭЛЭМЖ
KHAGAN-ийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн хөгжлийг дараах шагнал, үнэлгээнүүд онцолж ирсэн.
2022 — “Ирээдүйн үндэсний шилдэг брэнд” - ШУТИС-иас зохион байгуулдаг "УРЛАХУЙН ЕРТӨНЦ" наадмын шилдэг оролцогч /Хувцас зохион бүтээгч Ц.Наранжаргалын магистрын ажил/
2024 — “Онцлох брэнд” - Хувцас үйлдвэрлэл, оёдлын мэргэжлийн нэгдсэн холбооны дээд шагнал "АЛТАН ЗҮҮ"-ийн эзэн
2025 — “Шилдэг аж үйлдвэрийн бүтээгдэхүүн” - Төв аймгийн "АЛТАН НАМАР" үзэсгэлэнгийн шилдэг оролцогч

