БАЙГУУЛЛАГЫН ХУВЦАСНЫ ЗАГВАР ХӨГЖҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ
2026.09.15·3 мин уншина

БАЙГУУЛЛАГЫН ХУВЦАСНЫ ЗАГВАР ХӨГЖҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

БАЙГУУЛЛАГЫН АЖЛЫН БОЛОН ДҮРЭМТ ХУВЦАСНЫ ДИЗАЙН ХӨГЖҮҮЛЭЛТ ГЭЖ ЮУ ВЭ?

Байгууллагын ажлын болон дүрэмт хувцас гэдэг нь зөвхөн ижил өнгийн хувцас өмсгөх тухай ойлголт биш юм. Сайн төлөвлөж, зөв зохион бүтээсэн хувцас нь тухайн байгууллагын брэндийн дүр төрх, ажилтны мэргэжлийн харагдах байдал, ажлын тав тух, хөдөлгөөний чөлөөт байдал, аюулгүй ажиллагаа зэрэг олон хүчин зүйлийг нэг дор шийддэг.

Иймээс олон улсын хувцас үйлдвэрлэлийн салбарт байгууллагын онцлог, хэрэглээ, ажлын нөхцөлд зориулан хувцасны шинэ шийдэл боловсруулах үйл явцыг Corporate Uniform Design & Development болон Workwear Design & Development гэж нэрлэдэг.

KHAGAN нь байгууллага, аж ахуйн нэгжүүдэд зориулсан ажлын болон дүрэмт хувцсыг зөвхөн үйлдвэрлэхээс гадна хэрэглэгчийн хэрэгцээнд тулгуурлан шинээр зохион бүтээж, хөгжүүлэн, үйлдвэрлэлд нэвтрүүлэх цогц үйлчилгээ үзүүлдэг.

БИД ХУВЦАСНААС ӨМНӨ ХЭРЭГЦЭЭГ НЬ ЗОХИОН БҮТЭЭДЭГ

Уул уурхайн инженерийн хувцас, үйлчилгээний ажилтны дүрэмт хувцас хоёр ижил шаардлагатай байж болохгүй. Мөн оффисын ажилтан, жолооч, засварчин, талбайн инженер, хамгаалалтын ажилтан бүрийн хөдөлгөөн, орчин нөхцөл, хувцаснаас шаардах хэрэгцээ өөр.

Тиймээс шинэ загвар боловсруулах ажил нь байгууллагын үйл ажиллагаа болон хувцасны бодит хэрэглээг ойлгохоос эхэлнэ.

Бид дараах хүчин зүйлсийг харгалзан үздэг:

  • ажлын орчин, нөхцөл;

  • ажилтны хөдөлгөөн болон ажлын онцлог;

  • улирал, цаг уурын нөхцөл;

  • материалын бат бөх чанар, элэгдэл;

  • салхи, ус, хүйтэн болон бусад орчны нөлөөлөл;

  • халаас, бэхэлгээ, тоног хэрэгслийн байрлал;

  • харагдах байдал болон аюулгүй ажиллагааны шаардлага;

  • байгууллагын брэндийн өнгө, лого, визуал дүр төрх;

  • үйлдвэрлэлийн өртөг болон урт хугацааны ашиглалт.

Эдгээр шаардлагыг нэгтгэсний дараа тухайн байгууллагад зориулсан хувцасны концепц, хийц, өнгөний шийдэл, материал болон техникийн шийдлийг боловсруулдаг.

САНААНААС БОДИТ БҮТЭЭГДЭХҮҮН ХҮРТЭЛ

KHAGAN-ийн Design & Development үйлчилгээ нь зөвхөн хувцасны зураг зурж өгөхөд хязгаарлагдахгүй.

01 — Хэрэгцээ, ажлын орчны судалгаа
Байгууллагын үйл ажиллагаа, ажилтны ажлын нөхцөл, одоо хэрэглэж байгаа хувцасны давуу болон сул тал, шинэ хувцсанд тавигдах шаардлагыг тодорхойлно.

02 — Дизайн концепц боловсруулах
Байгууллагын брэндийн онцлог болон хэрэглээний шаардлагад тулгуурлан силуэт, өнгө, деталь, халаас, лого болон бусад элементүүдийн шийдлийг боловсруулна.

03 — Материал ба технологийн шийдэл
Хувцасны зориулалтаас хамааран үндсэн материал, дулаалга, дотор материал, фурнитур болон шаардлагатай функциональ материалуудыг сонгоно.

04 — Загвар дээж боловсруулах
Сонгосон дизайныг бодит бүтээгдэхүүн болгон хөгжүүлж, анхны загвар дээжийг үйлдвэрлэнэ.

05 — Туршилт ба сайжруулалт
Загвар дээжийн өмсгөл, хөдөлгөөн, тав тух, хийц болон хэрэглээний шийдлийг шалгаж, шаардлагатай өөрчлөлтийг хийнэ.

06 — Үйлдвэрлэл
Баталгаажсан загвар, материал, техникийн шаардлагын дагуу байгууллагын захиалгыг үйлдвэрлэнэ.

БАЙГУУЛЛАГЫН ХУВЦАС БОЛ БРЭНДИЙН НЭГ ХЭСЭГ

Үйлчлүүлэгч байгууллагатай хамгийн түрүүнд уулзаж байгаа ажилтан, үйлдвэрийн талбайд ажиллаж буй инженер, үйлчилгээ үзүүлж буй ажилтан бүр тухайн байгууллагын дүр төрхийг төлөөлдөг.

Тиймээс байгууллагын хувцас нь лого байрлуулсан энгийн нэг бүтээгдэхүүн биш. Ажилтан бүр дээр харагдах байгууллагын брэндийн нэг хэсэг юм.

Өнгөний зөв сонголт, хувцасны нэгдсэн дизайн, логоны зохистой байрлал, материал болон хийцийн чанар нь байгууллагыг илүү мэргэжлийн, нэгдмэл харагдуулахаас гадна ажилтанд байгууллагаараа бахархах мэдрэмж төрүүлэхэд ч нөлөөлнө.

МОНГОЛЫН НӨХЦӨЛД ЗОРИУЛСАН ШИЙДЭЛ

Монгол орны эрс тэс уур амьсгал, температурын огцом өөрчлөлт, салхи, тоосжилт болон гадаа ажиллах нөхцөл нь ажлын хувцсанд онцгой шаардлага тавьдаг.

KHAGAN нь Монголын нөхцөлд хуримтлуулсан үйлдвэрлэл, хэрэглээний туршлагадаа тулгуурлан байгууллагын онцлогт тохирсон функциональ, практик, орчин үеийн дизайны шийдэл боловсруулахыг зорьдог.

Бидний зорилго бол зөвхөн хувцас үйлдвэрлэх биш тухайн байгууллага, тухайн ажил, тухайн хэрэглэгчид зориулсан зөв хувцасны шийдлийг бий болгох юм.


ТАНАЙ БАЙГУУЛЛАГАД ШИНЭ ДҮР ТӨРХ ХЭРЭГТЭЙ ЮУ?

Хэрэв танай байгууллага ажлын болон дүрэмт хувцсаа шинэчлэх, одоо ашиглаж байгаа загвараа сайжруулах эсвэл байгууллагынхаа онцлогт зориулсан цоо шинэ коллекц хөгжүүлэхээр төлөвлөж байгаа бол KHAGAN-ийн Corporate Uniform & Workwear Design & Development үйлчилгээг сонгоорой.

KHAGAN
Design · Development · Manufacturing
Designed for the way you work.